Болор цомын тэргүүн шүлгүүд
Татах←
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “БОЛОР ЦОМ” анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 35 дахь жилийнхээ босгийг алхлаа. Үгийн урлагт шимтэгч, түүгээр сэтгэлээ хөглөн ариусгадаг хүн бүхний сонорыг мялаасаар хагас жаран өнгөрсөн ч “Болор цом”-ын үнэнч үзэгчид энэ наадмын тухай сураг тавьсаар суудаг билээ. Хамгийн анхны жил зохиогдоход Дэндэвийн Пүрэвдорж найрагч “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан бол удаах жил нь Дөнгөдийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь Бавуугийн Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ эл наадмын тэргүүн эзэд болж тэр цагаас хойш ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван найрагч эл наадмаас төрөн гарсан түүхтэй.
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж 1983 онд “Болор цом” наадмыг санаачлан зохион байгуулсанаас хойш 35 дахь удаагаа зохиогдлоо. Хамгийн анх их яруу найрагч Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд хүргэх үг” шүлгээрээ уг наадамд түрүүлж байжээ. Тэр үеэс “Болор цом”-ын түүх бичигдэж эхэлсэн юм.Болор цом анх зохиогдож эхэлснээс хойш 27 яруу найрагч Болор цомын эзэн болсон.Янжинлхамын эгшиглэнт найрагчаар Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол нар гурав гурван удаа тодорч байснаараа уг наадмын түрүүг хамгийн олон хүртжээ.Түүний араас хоёр удаа Янжинлхамын хишиг хүртсэн найрагчид орох нь зүйн хэрэг. Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлэгтэй амьдралаа холбосон Цэндийн Чимэддорж найрагч “Малчин” шүлгээр анх “Болор цом” хүртэж, “Элсэн тасархай” шүлгээр хоёр дахиа авсан билээ. Төрийн соёрхолт зохиолч Дамбын Төрбат “Сүү” “Ижий” шүлгээрээ анхны цомоо хүртэж байсан.

Reviewed by Unknown
on
January 14, 2018
Rating:
No comments