"Чингис хааны нууц түүх" зохиолч
Татах←
Энэхүү романы гайхамшигт хувь зохиол нь дэлхийн хүн-Чингис хааны дүрийг бүтээсэн өнөөг хүртэлх бүхий л ололтыг шингээх, омойтсоныг залруулах, орхигдсоныг нэмэх, олдошгүйг нөхөх түүхэн шаардлагыг уран бүтээлийнхээ гол зорилго болгон бүтээн туурвисанд оршино. Тиймээс Чингис хааныг хүнийх нь хувьд хувьчлан амилуулж, тэрхүү хувь чанар нь түүхэн үйл явдлын дунд хэрхэн алдаж эндэж, унаж босч, төлөвшиж хөгжиж байгааг уран сайхны өргөн дэлгэц дээр үзүүлжээ. Үнэхээр Тэмүжин, Чингис хаан болж, Чингис хаан дэлхийн түүхэнд зуу зуун жил амьдаас амьд оршин байгаа нь Тэнгэрийн зарлиг буйзаа. Өнөөг хүртэлх, цаашид ч үл давтагдах дэлхийн хамгийн том эзэнт гүрэн Их Монгол улсыг байгуулж, даяарчлалын даяарчлалыг үндэслэж байсан Чингис хааныг 840 жил гарны дараа буюу хүн төрөлхтний түүхийн XXI зууны эхэнд сая хүмүүн талаас нь гүн нээж, түүний гүн ухаан, гэгээрэл, ухаарлыг анх удаа өвөрмөц, хурц тод, зөн билгийн үүднээс гайхамшигтайгаар дүрсэлсэн нь өөр хэн ч биш "Чингис хааны нууц түүх" роман билээ.
С.Жаргалсайхан товч намтар
С.Жаргалсайхан товч намтар
1957 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 1983 онд Политехникийн дээд сургуулийг эдийн засагч мэрэгжилээр төгссөн. 1980 - аад оноос уран бүтээлээ эхэлсэн. 1999 онд "Хаан түүх" жүжгээрээ МЗЭ -ийн шагнал2001 онд "Эрчүүдийг хүснэ" жүжгээрээ Алтан өд, 2004онд "Дурлал үлгэр шиг бас үхэл шиг" жүжгээрээ Нацагдоржийн нэрэмжит шагнал авсан.
"Айлын том хүү" тууж 1985
"Арван наймтай байхад" тууж 1987
"Чингис хааны нууц түүх" 2004
С.Жаргалсайхан тайз дэлгэцийн бүтээл
"Сүүдэр" кино 1986
"Илүү сартай зун" кино 1987
"Буцах хаяг" жүжиг 1987
"Халуун газар" жүжиг 1988
"Там" жүжиг 1992
"Хаан түүх 1" жүжиг 1995
"Хаан түүх 2" жүжиг 1996
"Хаан түүх 3" жүжиг 2001
"Би эрчүүдийг хүснэ" жүжиг 2001
"Дурлал үлгэр шиг бас үхэл шиг" жүжиг 2003
"Чингис хааны нууц түүх" зохиолч
Reviewed by Unknown
on
January 14, 2018
Rating:
No comments