"Дэлхийн төв рүү аяласан нь" зохиолч Жюль Верн

Татах

Товч агуулга
Профессор фон Хардвиг, хүргэн дүү Хэнритэйгээ нууцлаг бичээсийн учрыг тайлсан нь тэдний амьдралыг орвонгоор нь эргүүлэх юм гэдгийг мэдсэнгүй.
Уг бичээсийг олон цагаар сууж, нухаж байж нууцыг тайлж чаддаг. XVI зууны үеийн энэ бичээсийг элхийн төвд хүрэх замыг нээсэн гэх Исландын сэтгэгч бичжээ. Тоглоом юм болов уу? Эсвэл үнэхээр шинжлэх ухааны хамгийн аугаа нээлт үү? Үүнийг мэдэх ганцхан арга байна.
Ингээд мань хоёр, газарчин Ханс Бьелкетэй Шнефелс уул уруу авирч байгаагаар адал явдал эхэлнэ. Ууланд гараад дэлхийн төв рүү хүргэх тогоог хайдаг. Балар эртний үеийн амьтад, аймшигт мангасаар дүүрэн газар доорх ертөнцийг олох амлалт нь тэднийг цааш хөтөлнө. 
Тэд дэлхийн төвд хүрч чадах болов уу эсвэл энэ нь ердөө хий хоосон домог байв уу?

Жюль Верн

Францын баруун хэсгийн Нант хотод өмгөөлөгчийн гэр бүлд төржээ. Аавынхаа мэргэжлийг залгамжлахаар Парисын хуулийн сургуульд суралцсан бөгөөд дундаж сурлагатай хүүхэд байжээ. Тэнд эцэг, хүү Александр Дюмат танилцаж, утга зохиол сонирхож эхэлсэн байна.
Верн байгалийн шинжлэх ухааныг сонирхон судалдаг байсан бөгөөд энэ нь түүний дуртай зохиолч Эдгар Алан По шинжлэх ухааны баримтуудыг зохиолдоо оруулан, үйл явдлаа үнэмшилтэй болгодог байснаас үүдэлтэй аж.
Найз Феликс Надаль нь агаарын бөмбөлөг бүтээсэн бөгөөд түүнд сууж үзсэн Верн 1863 онд "Агаарын бөмбөлгөөр 5 долоо хоног аялсан нь" зохиолоо бичсэн нь ихэд алдаршжээ. Түүний зохиолууд одоог хүртэл ялангуяа хүүхэд залуусын амтархан унших дуртай зохиолууд байсаар ирсэн билээ.
Тэрээр 1883 онд Амьен хотын хурлын гишүүнээр сонгогдон, насан эцэс болтлоо ажиллажээ.
1978 онд түүний мэндэлсний 150 жилийн ойгоор төрсөн нутаг Нантад Жюль Верний музей нээгдсэн байна.

Бүтээлүүд


  • "Агаарын бөмбөлгөөр 5 хоног аялсан нь", 1863
  • "20-р зууны Парис", 1863
  • "Дэлхийн гүн рүү аялсан нь", 1864
  • "Сар луу хийсэн аялал", 1865
  • "Ахмад Хаттерасын адал явдал", 1865
  • "Ахмад грантын хүүхдүүд", 1867-1868
  • "Усан доогуур 20 мянган бээр аялсан нь", 1869
  • "Сарыг тойрсон нь" ("Сар луу хийсэн аялал" зохиолын үргэлжлэл), 1870
  • "Хөвөгч хот", 1871
  • "Доктор Оксын туршилт", 1872
  • "Англичууд ба Оросууын Өмнөд Африк дахь адал явдал", 1872
  • "Дэлхийг тойрсон 80 хоног", 1873
  • "Нууцат арал", 1875
  • "Хар алмааз", 1877
  • "Хатан авхайн 5 дүнчүүр өв", 1879
  • "Байдан дагуулагч Робур", 1886
  • "15 наст ахмад", 1888
  • "Мөсөн дундах Сфинкс буюу Өмнөд туйлын нууц", 1897
гэх мэт зохиол бичсэн.
"Дэлхийн төв рүү аяласан нь" зохиолч Жюль Верн "Дэлхийн төв рүү аяласан нь" зохиолч Жюль Верн Reviewed by Unknown on January 14, 2018 Rating: 5

No comments

Recent Posts