"Дори идэр дүүдээ" зохиолч
Татах←
Нэрт нийтлэлч Б.Баабар 1992 онд өсвөр насны охид, хөвгүүдийн оюуны боловсролд зориулж “Дори Идэр дүүдээ хандах нь” хэмээх энэ номоо бичсэн ба өнгөрсөн хугацаанд гурван ч удаа шинэчлэгдэн хэвлэгдэж, 30000 гаруй хувь борлогдсон хэдий ч суут хүмүүсийн хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, шинжлэх ухааны дэвшилтэт ололт, соёл, утга зохиол, урлаг, уран зургийн гайхамшгуудын тухай багцлан эмхэтгэсэн танин мэдэхүйн онц сонирхолтой уг номыг "НЭПКО" хэвлэлийн газраас эрхлэн дахин зураг, тайлбар нэмж оруулан хэвлэжээ. Номын "Боловсролтой залуу хүнд зөвлөх номын жагсаалт"-д уран зохиолын бус 60 орчим, уран зохиолын 100 орчим зохиолын нэр багтсан ба үүнээс 70 орчим нь монгол хэлээр орчуулагдан хэвлэгдсэн байна.

Намтар
Баабар нь 1972 онд Улаанбаатар хотод дунд сургууль төгсч, 1972-1973 онд Монгол Улсын Их Сургуульд суралцсан.
1973-1980 онд Польш улсын Краков хотын Ягелон Их Сургуульд суралцаж байгаад 1981 онд Монгол Улсын Их Сургуульд шилжин ирж биохимич мэргэжлээр төгссөн.
1987-1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Москвагийн Их Сургууль, 1990 oнд Лондон дахь Эзэн хааны их сургууль тус тус суралцсан.
Баабар 1981-1991 онд Микробиологийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төвд эрдэм шинжилгээний ажилтнаар, 1991-1994 онд Монголын Социал-Демократ намын даргаар, 1994-1996 онд чөлөөт нийтлэлчээр, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүнээр, 1998-1999 онд Сангийн сайдаар, 2004-2015 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан бөгөөд 2006 оноос "Непко" Хэвлэлийн газрын захирлын албыг хашиж байна.
Б.Батбаяр 1980-аад оны үед "Баабар" гэсэн нууц нэрээр Монгол орны түүх, нийгэм, улс төрийн байдлын талаар эргэцүүлэл бичиж, хэд хэдэн ном орчуулсныг тухайн үеийн залуучууд гар бичмэлээр тарааж, нууцаар уншиж байлаа. Тэдгээрээс "Бүү март. Мартвал сөнөнө" нийтлэлд Монгол-Орос-Хятадын харилцаа, коммунист дэглэмийг шүүмжилжээ.
1989 онд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг байгуулахад оролцсон. 1990 оны 2-р сард Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хуралд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг төлөөлөн оролцохдоо "Хаан нүцгэн байна" илтгэл тавьж, коммунист засаглалыг шүүмжилжээ.
1990-ээд оноос эхлэн нийтлэл бичиж байна.
1996 - 2004 онд "ХХ зууны Монгол: нүүдэл, суудал" ном бичжээ.
Бүтээлүүд
- Монголчууд: Нүүдэл суудал
- Зугаатай танин мэдэхүй (Б.Цэнддоогийн хамт)
- Баабар ингэж өгүүлэв
- Баабар мөн ингэж өгүүлэв
- Баабар бас ингэж өгүүлэв
- Дори идэр дүүдээ
"Дори идэр дүүдээ" зохиолч
Reviewed by Unknown
on
January 14, 2018
Rating:
No comments