"1984" зохиолч Жорж Оруэлл
Татах←
Aгуулга
"Мянга есөн зуун наян дөрөв" бол хар дарсан зүүд мэт айдас хүйдэс ноёлсон, бүхнийг эрхшээгч цагдаагийн улс ирээдүйд тогтож буй тухай өгүүлсэн, зөгнөлт роман юм. Оруэлл тоталитар засаглалын аймшигт урхагийг зөгнөн хэлэх маягаар сэрэмжлүүлэхийг зорьсон хэрэг л дээ. Энд дүрсэлснээр суртал ухуулга явуулсныхаа үрээр тухайн улс бүх иргэнийхээ амьдрал ахуй болоод бодол санаанд бүрэн хяналт тогтоогоод зогсохгүй, тэднийг өөрсдийнхөө бодлогын үүднээс л үг хэлдэг, бодож сэтгэдэг болгох арга журмыг хэрэгжүүлж байгаа нь дэлхийн утга зохиолд хэзээ ч хөндөгдөөгүй, ийм нарийн ширийн задлан дугнэгдээгүй сэдэв юм. Гол баатар Уинстон Смит сэтгэхүйн цагдаагийн газарт баривчлагдах ба түүний өдүүлсэн гэмт хэрэг гэвэл нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй итгэл үнэмшилтэй болсон мөн хайр дурлалаа нуун хамгаалсан явдал ажээ. Энэ роман тоталитар нийгмийн тогтолцоог үзэл санааны нь хувьд нэгмөсөн булшилсан, үгийн урлагийн гайхамшигт турвил билээ.
(1903-1950)
Жорж Оруэлл буюу Английн зохиолч Эрик Артур Блэар Энэтхэгийн Бенгалд төржээ. Тэрбээр 1928-1929 онд Парист амьдарч байхдаа зохиол бичиж эхэлжээ. Анхны бүтээл "Парис, Лондонгоор бядан явсан тэмдэглэл"-ээ 1933 онд хэвлүүлсэн байна.
Жорж 1936 онд иргэний дайн дэгдсэн Испанид сурвалжлагчаар очсон ч Франкогийн дэглэмийн эсрэг Ажилчны Нэгдсэн Марксист Намын төлөө тулалдаж яваад шархдан нутаг буцжээ.
Тэрээр 1937 онд "Виган хөлөг онгоцны буудал хүрэх зам", 1938 онд "Каталоны магтуу" хэмээх тэмдэглэлээ хэвлүүлсэн ч амьд ахуй цагт нь төдийлөн нэр алдарт хүрч чадаагүй юм. Өнөөгийн уншигчид Жорж Оруэллыг нийгмийн дарангуйлал, эрдэм боловсролгүй ард түмэн хэрхэн дарлал мөлжлөгт өртдөгийг харуулсан "Амьтны ферм" (1945), тоталитар дэглэмийн эсрэг үзлийн туг болсон "Мянга есөн зуун наян дөрөв" (1949) зохиолуудаар нь мэдэх билээ.

Reviewed by Unknown
on
January 13, 2018
Rating:
No comments